Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Өлгий, Сагсай-Улаанхус, Цэнгэл сум чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал, 66 км автозам нь хөдөлгөөний 2 зурвастай, зорчих хэсэг нь зааглагдаагүй, тооцоот хурд 80 км/цаг, 24 цагт 130 тээврийн хэрэгсэл зорчихоор төлөвлөгджээ.
Автозамын төлөвлөлтийн хувьд:
1-р хэсэг. Өлгий хотоос Сагсай сум Өмнө голын гүүр хүртэлх 22 км авто зам
2-р хэсэг. Сагсай сум Өмнө голын гүүрээс Сагсай голын төмөрбетон гүүр хүртэлх 11.4 км авто зам
3-р хэсэг. Сагсай голын төмөрбетон гүүрээс Улаанхус сум хүртэлх 26.3 км авто зам, Сагсай гол дээр 18 м-ын алгасалтай 91.1 урт метр төмөрбетон гүүр тус тус баригдахаар төлөвлөгджээ.
Гүйцэтгэгч байгууллагаар “Өвөр Монголын зам гүүрийн групп” ХХК сонгогдсон бол зураг төслийг “Эм Ай Эл" ХХК болон "Эс Ар Пи инженеринг консалтинг монголиа" ХХК-ийн түншлэлээр хийж гүйцэтгэжээ. Техник, технологийн хяналтын зөвлөхөөр “Ихэр мөнх” ХХК ажилласан байна.