Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
07-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.
Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд:
7-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Говь-Алтайн нутгаар, 13-ны өдөр Архангай, Өвөрхангай, Булган аймгийн залгаа нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 07-р сарын 12-ны 20 цагаас 2025 оны 07-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж +16…+21 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшиж, оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +17…+19 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө цэлмэг. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.
2025 оны 07-р сарын 14-нөөс 07-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын сав газраар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна.