2025 оны долдугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хөрөнгө санхүүгийн асуудал гарах магадлалтай. Урьдын хойшлуулсан асуудлаа шийдвэл санхүүгийн амжилт ирнэ. Өмнөх алдаагаа бүү давт. Мөн эцсийн шийдвэр гаргах гэж бүү яар. Ажил амьдралаа эмх цэгцтэй болгож, бүх зүйлийг байранд нь тавивал та аз жаргалтай байх болно.
Үхэр: Нөхцөл байдлыг бодитоор харж чадвал ямар ч хүндрэл бэрхшээлийг бүрэн зохицуулна. Чөлөөт цаг гарвал тайван, ганцаар амрахыг хичээ. Өнөөдөр танд амьдралын буруу хэв маягаа өөрчлөх боломж олдоно. Өөх тос ихтэй хоол хүнс бүү хэрэглэ. Шинэ жимс ногоог түлхүү хэрэглэвэл эрүүл мэндэд сайн. Өнөөдөр эцэг эх болон үр хүүхдүүдийн хооронд харилцааны хүндрэл гарч магадгүй.
Ихэр: Бусадтай зөрчилдөж тэмцэлдэхгүй бол энэ өдөр тайван өнгөрөх болно. Хов жив, далдуур атаархалд анхаарлаа бүү хандуул. Нэр хүнд тань тэсвэр тэвчээрээс ихээхэн хамаарахаар байна. Ялихгүй зүйлийг дэвэргэх хандлагаа сайн хяна. Санамсаргүй үйл явдалд тэгтэл ач холбогдол бүү өгөөрэй.
Мэлхий: Амралтын өдрөө зугаатай өнгөрүүл. Та бүх зүйлийг хийж амжихгүй тул хий хоосон зүйлс битгий хөөцөлд. Гол анхаарлаа эрүүл мэнд болон гэр бүлдээ хандуул. Энэ үед зөв хооллож, архи дарс бүү хэрэглэ. Үр хүүхдүүдийнхээ санал бодлыг тэвчээртэй сонсож, дүгнэлт хий. Ирээдүйн төлөвлөгөөнд зайлшгүй тусгах өөрчлөлтийг өнөөдөр олж харна.
Арслан: Танаас түрэмгий зан үйлдэл илэрч болзошгүй. Адал явдалд сонирхолтой болж элдэв туршилт сорилт хийхийг оролдоно. Шаардлагагүй зүйлд эрч хүчээ бүү зарцуул. Өнөөдөр аз үзэх өдөр биш. Таны ойр дотнын хүмүүсийн хэн нэгэн асуудалд орсноос болж гэр бүлийн харилцаа зөрчилдөж магадгүй.
Охин: Идэвхтэй хэлбэрээр сайхан амрах өдөр. Аль болох шим тэжээлтэй шинэ хоол хүнс сонго. Энэ өдөр амьдралын буруу хэв маягийн үр дагавар нь өвчин байх тул өөрийгөө зөв тал руу нь өөрчлөх эр зоригтой байх нь чухал. Холоос гэнэтийн зочин ирэх магадлалтай.
Жинлүүр: Өнөөдөр та зарим зүйлийг дотроо бодож дуугаа хураана. Энэ өдөр хайрын харилцаанд асуудал гарч магадгүй. Залуу хосууд харилцаагаа жинхэнэ хайр мөн үү үгүй юу гэсэн эргэлзээ орохоор байна. Гэр бүлийн уулзалт хий. Тэгвэл харилцан гомдоллох байдал арилна. Гэр бүлдээ тайван байдал тогтооход анхаар. Мөн найз нөхөрлөлийн харилцааг сайжруулах оролдлого гарга.
Хилэнц: Дотнын найз нөхдөд болон хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлж, өөрийн тэднийг хүндлэх сэтгэлээ харамгүй нээ. Эрдэм ухаан арга туршлагаа бусадтай хуваалцвал бүгд таныг хайрлана. Зарим хүмүүс танд үл итгэх хандлагатай гаргасан ч таны эерэг энерги бүгдийг баяр хөөрөөр дүүргэх болно.
Нум: Мэдлэг чадвар болон цаг хугацаагаа зарцуулсан ажлын амжилтаа амсах боломж гарна. Уран бүтээлч хүмүүс хувийн ур чадвараа өсгөх боломжийн бүү алдаарай. Бусадтай санал бодол солилцохдоо анхааралтай хандаарай. Сайхан сэтгэлээр бусдын ятгалгад орж нууцаа алдаж болзошгүй. Архи дарс хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий.
Хилэнц: Нөхцөл байдлыг хянахгүй бол сэтгэл санаагаа хямрааж биеэ муутгана. Алдаа гаргавал санаа зовж, нойргүйдэх магадлалтай. Энэ өдөр таны анхаарал ойр дотнын харилцаагаа сайжруулахад бүрэн чиглэгдэнэ. Аливаа мэдээллийг сайтар шүүн тунгааж байж чухал шийдвэр гаргаарай.
Нум: Мэдлэг чадвар болон цаг хугацаагаа зарцуулсан ажлын амжилтаа амсах боломж гарна. Уран бүтээлч хүмүүс хувийн ур чадвараа өсгөх боломжийн бүү алдаарай. Бусадтай санал бодол солилцохдоо анхааралтай хандаарай. Сайхан сэтгэлээр бусдын ятгалгад орж нууцаа алдаж болзошгүй. Архи дарс хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий.
Хумх: Таны сэтгэл зүй тогтворгүй байх тул тайвшруулах зүйл хий. Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх хялбархан төлөвлөгөө зохио. Гэхдээ архи согтууруулах ундаанаас хол бай. Хайр сэтгэлийн асуудалд бага зэрэг тодорхойгүй байдал үүсэх ч аюулын ирмэгт ирсэн мэт сандрах хэрэггүй. Эрч хүч буурч, дархлаа сулрах магадлалтай. Таны эрүүл мэндэд асуудал гарвал цаг алдалгүй эмчид ханд.
Матар: Нөхцөл байдлыг хянахгүй бол сэтгэл санаагаа хямрааж биеэ муутгана. Алдаа гаргавал санаа зовж, нойргүйдэх магадлалтай. Энэ өдөр таны анхаарал ойр дотнын харилцаагаа сайжруулахад бүрэн чиглэгдэнэ. Аливаа мэдээллийг сайтар шүүн тунгааж байж чухал шийдвэр гаргаарай.
Загас: Өөрийн ашиг сонирхлын төлөө бусдыг ашиглах оролдлого тийм ч сайхан харагдахгүй. Од эрхсийн нөлөөгөөр бусдын нөлөөг өөрийн хувийн харилцаандаа туслагч мэтээр авч үзэх нь таны хувьд санамсаргүй үйлдэл байж болох ч нэр төрөө хамгаалахын тулд анхааралтай болгоомжтой бай. Хэрвээ таны ойр дотнын хэн нэгэнд дэмжлэг тусламж шаардагдвал сэтгэл харамгүйгээр энэрэнгүй зан чанараа харуулах хэрэгтэй.