Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачууртын Шар хоолой, Шивэртийн аманд шүлхий өвчин гарчээ. Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан захирамж гарган, хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Хорио цээрийн дэглэмийн дагуу уг бүс нутагт амьдардаг иргэдийг долоодугаар сарын 13-ны 00:00 цагаас эхлэн 30-ныг хүртэл гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар шийдвэрлэжээ.
Холбогдох албаныхан иргэдийг анхаарал болгоомжтой байж, тогтоосон дэглэмийг чанд мөрдөхийг анхааруулж байна.