Dark Light
Нийгэм | 2025-07-13

ДАРХАН АВАРГА Н.БАТСУУРЬ "ХУУРИНАН ШУУГИГЧ" ЧИМЭГ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүй долоон худагт зохион байгуулагдаж буй "Уяачдын наадам”-ын үеэр 2025 оны Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон, шөвгөрч амжилт гаргасан бөхчүүдэд бай шагнал, хүндэт чимгийн үнэмлэхийг гардууллаа. 
  • Дархан аварга Н.Батсуурь – /Хууринан шуугигч/
  • Аварга П.Бүрэнтөгс – /Өлзий бадрах/
  • Улсын заан Б.Пүрэвсайхан – /Цогт гарамгай
  • Улсын заан Б.Бат-Өлзий – /Үнэн зоригт/
  • Улсын арслан Б.Орхонбаяр –/Улам нэмэх/
  • Улсын гарьд Ө.Бат-Орших – /Өсөх идэр/
  • Улсын заан М.Лхагвагэрэл –/Хурц шаламгай/
  • Улсын харцага Б.Зоригтбаатар – /Өсөх идэр/
  • Улсын начин Б.Түмэндэмбэрэл – /Өсөх идэр/
  • Улсын начин Л.Энхсаруул – /Өсөх идэр/ чимгийг тус тус хүртлээ.
Энэ жилийн баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай, мөн үзүүрлэн амжилт гаргасан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нарт бай шагнал гардууллаа. 
Уяачдын наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүрэлцэн ирж, наадамчин олонтой мэндчиллээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00