Dark Light
Нийгэм | 2025-07-13

МЭЛХИЙ: ӨӨРИЙН БОДОЛ САНААГ ДОТРОО ХАДГАЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны долоодугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Төлөвлөсөн үйл ажиллагаа үр дүнд хүрвэл албан тушаал дэвшинэ. Мэргэжлийн үйл ажиллагаа олны анхаарлын төвд байна. Аливаа харилцаа, гэрээ хэлцэл зэрэг нь танаас маш их ачаалал шаардаж байна. Та бусдын зөвлөгөөг сонсож асуудалд эрүүл ухаанаар хандаарай.

Үхэр: Энэ өдөр танд биеэ барьсан, тайван байдал хэрэгтэй болно. Эрч хүч буурч дархлаа суларна. Эрүүл мэнд муудаж болзошгүй байна. Халдвар авах магадлалтай. Чухал ажил хэрэг боловсруулахдаа эрч хүч, хөрөнгө санхүүгээ ухаалгаар хуваарил.

Ихэр: Дээд шатны байгууллага болон удирдах албаны хүмүүс таныг тайван байлгахгүй бололтой. Гэхдээ өөрийн бусдыг татах чадварыг ашиглах юм бол ажил хэргийн шаардлагатай мэдээллийг олж авна. Бүгдийг сайн сонсож, шийдвэрээ өөрийн биеэр дүгнэж цэгнэ. Өнөөдөр таны хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх авьяас илэрнэ. Хэрэгтэй цаг мөчид бусдын сонирхлыг татаж буй ажил хэрэгтээ дэмжлэг авах чадвартай байна.

Мэлхий: Бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөг гаргахад тохиромжтой өдөр. Өр зээлээ төлөх шаардлага гарна. Тооцоондоо алдаа байгаа эсэхийг хяна. Бичиг баримтуудынхаа тодорхой бус хэсгүүдийг шалга. Бусдаас ирэх үйлдэлд хариу үзүүлэх гэж яарах хэрэггүй. Өөрийн бодол санааг дотроо хадгал.

Арслан: Ажил хэрэгч бөгөөд тууштай байдал чухал өдөр. Шинэчлэл хийхэд бэлэн байхыг хичээ. Бүх талаар бусдаас суралц. Өөрийн хүсэл мөрөөдлөөс хэзээ ч бүү ухар. Гэхдээ элдэв сорилт туршилт хийх бол сайн судалгаанд тулгуурласан байх хэрэгтэй болно. Яаруу сандруу гэнэтийн шийдвэр бүү гарга. Бухимдсан үедээ ямар нэг өөр зүйлд анхаарлаа хандуул. Тайвшрах хүртлээ чухал шийдвэр гаргах хэрэггүй.

Охин: Ойр дотнын найз нөхдийн хамт салхинд гарч, зугаалахад тохиромжтой гэж од эрхэс зөвлөж байна. Мөн өнөөдөр гэртээ амрахад ч тааламжтай. Энгийн орчинд сайхан үйл ажиллагаа зохион байгуулахад таатай байна. Гэр бүлийн харилцаа эелдэг найрсаг байх бололтой. Залуу хосууд хүүхэдтэй болохоор шийднэ.

Жинлүүр: Амьдралын туршлагатай, ухаалаг хүмүүстэй харьцах нь танд таатай байх болно. Бусдын туулсан амьдралын сорилтуудаас суралц. Мөн хамтран ажиллахад урамтай хүмүүсийг олж нөхөрлө. Уран бүтээл туурвихад таатай үе. Ойр дотнын хүмүүстэйгээ хамт аялалд гарч, сайхан байгаль үзэж сонирх.

Хилэнц: Энэ өдөр мэдрэмж өндөр байх тул сэтгэл гутралд орж болзошгүй. Хайр дурлалын харилцаа тогтвортой бус байсан ч нөхцөл байдалтай эвлэр. Санамсаргүй хайрын харилцаа удаан үргэлжлэхгүй бололтой. Таны гэр бүлд хардалт, хөндийрөлт бий болохоос сэргийл. Биеэ зөв авч явах хэрэгтэй болно.

Нум: Таагүй байдалд орсон ч харилцаанд баримтлах ёс суртахууны хэм хэмжээг бүү хэтрүүл. Аливаа таагүй үйл явдлыг сэтгэлээ их зовоолгүй даван туулахыг хичээ. Удахгүй санхүүгийн байдал тогтвортой болж, шинэ эх үүсвэрээс мөнгөн орлого орж ирнэ. Таны цаашдын ирээдүйд нөлөө үзүүлэх уулзалт болж магадгүй.

Матар: Өнөөдөр өмнөх хичээл зүтгэлийнхээ шагналыг хүртэх бололтой. Өөрт таалагддаг, ямар нэг дуртай зүйлээ хийж сэтгэл санаагаа тааламжтай байлгах үе. Гэхдээ хэмжээ хязгаар давж болохгүй. Ажлын эрч хүч ба сэтгэлийн тэнхээг зөв хослуулахыг хичээ.

Хумх: Та бусдад итгэмтгий байх бөгөөд бүх хүмүүст сайхан сэтгэлээр хандана. Гэхдээ бусдын хэрэгт заавал оролцох гэж бүү зүтгэ. Амар хялбар амжилтад хүрэх гэж бүү оролд. Хүрч чадахгүй зүйл рүүгээ хэт тэмүүлбэл зарлага их гарна. Ашиг орлогоо алдах нь танд ангалын ирмэг дээр байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Сэтгэл зүйгээ хянах арга замыг судал.

Загас: Аар саар зүйлд цагаа үрэлгүй чухал ажил хэргээ цагт нь дуусга. Таны үйлдэлд сэтгэл дундуур явдаг хэн нэгэн хүн зөрчил маргаан үүсгэхийг оролдоно. Хамгийн чухал зүйлээ орхигдуулж дэмий хэл аманд оролцох хэрэггүй. Удирдах албаны хүмүүстэй одоогоор тулалдах нөөц хүч байхгүй тул харьцаагаа муутгахгүйг хичээ. Та ирээдүй амьдралынхаа тухай бодох хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00