Dark Light
Нийгэм | 2025-07-13

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ИРГЭНИЙГ ОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их амны задгайд зуслан дээрээс иргэн /63 настай эрэгтэй/ 2025 оны 07 сарын 11-ны өдөр 09 цагийн үед "Гол орно" гэж гараад ор сураггүй алга болсон дуудлагыг 07 сарын 12-ны өдрийн 16:40 цагт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ.

Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Н.Мөнх-Одоор ахлуулсан 15 алба хаагч, Хүүхэд гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсийн 2 алба хаагч, Дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 алба хаагч, 2 автомашин, 1 завь, 1 мотоцикл, багаж хэрэгсэлтэй эрлийн ажиллагаа, хуурай газар болон голын усанд түргэн шуурхай зохион байгуулсан байна. 

Эрэл 2 өдөр үргэлжилж 2025 оны 07 сарын 13-ны өдрийн 13:40 цагт тус иргэнийг алга болсон газраас 1,8 км зайд төөрсөн байдалтай байхад нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.


Эх сурвалж | Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10