Баяр наадам, амралт зугаалгын улирал эхэлж буй энэ үед иргэд орон байр, гэрээ удаан хугацаагаар эзэнгүй орхих нь элбэг. Үүнтэй холбоотойгоор эд хөрөнгөө хулгайд алдах, хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
2025 оны долдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүрэгт “хулгайч орсон байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу шалгалт явуулахад иргэн “М” нь монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, хуучин цагийн мөнгөн тоногтой хормойн боолт болон 50,000 төгрөгийг хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
Иргэд баярын өдрүүдээр орон байраа эзэнгүй орхих тохиолдолд хаалга, цоожийг найдвартай бэхлэх, хөршийн холбоогоо сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал авах хэрэгтэй.
Эд хөрөнгөө хамгаалж, хулгайн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлээрэй.