Dark Light
Нийгэм | 2025-07-14

НААДМААР 11 ХҮҮХЭД МОРИНООС УНАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан хурдан морины уралдаанд нийт зургаан насны морь уралдсан бөгөөд 958 уралдаанч хүүхэд оролцжээ. Уралдааны явцад 11 хүүхэд мориноос унасан боловч эрүүл мэндийн байгууллагууд шуурхай ажиллаж, тусламж үзүүлэн, хүүхдүүдийг гэмтэл бэртэлгүйгээр эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 98 бага насны хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрч, цагдаагийн байгууллагад хандсан байна. Цагдаа, хамгаалалтын албаныхан хүүхдүүдийг аюулгүй байдлаар олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4670 хүүхдэд гарын бугуйвч зүүж ажиллажээ.

Ийнхүү холбогдох байгууллагууд баяр наадмын үеэр хүүхдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарч, зохион байгуулалттай, шуурхай ажилласны үр дүнд ямар нэгэн ноцтой осол, гэмтэл гарсангүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00