БИЛГИЙН ТООЛЛЫН 20
2025.07.15 / МЯГМАР ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Өлсөж ундаасна
Наран ургах, шингэх: 05.09-20.48
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 7 сарын 15, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Шувуун хушуут одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй