2025 оны долоодугаар сарын 15-ны өдрийн мягмар гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Аливаа харилцаанд та бусдаас тусламж гуйх болон ямар нэгэн санал тавих байдлаар оролцвол хүлээн зөвшөөрөгдөх магадлал их байна. Гэхдээ баримталдаг зарчмаа бага зэрэг өөрчилбөл илүү амжилт олно. Өнөөдөр хүмүүс танд анхаарлаа хандуулж байгааг мэдрэх болно. Гадаад байдлаа анхаарч, гоо сайхан болон хувцаслалтдаа мөнгө зарцуул.
Үхэр: Энэ өдрийг эрч хүчтэй өнгөрүүл. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан байгальд амрах нь их ашиг тустай байна. Бүхий л таагүй учрал танаас холуур өнгөрөх боломжийг од эрхэс олгоно. Энэ үдшийг хайртай хүмүүстэйгээ тайван орчинд өнгөрүүлбэл сайхан дурсамж үлдээнэ.
Ихэр: Өнөөдөр ухаалаг үйлдэл хийх нь ажил хэрэг амжилттай болоход ихээхэн нөлөөлнө. Алдаа гаргахаас айж асуудлуудаа шийдэхээ хойшлуулна. Гэхдээ амжилттай байхын тулд асуудлаа шийдэх ажил анхаарлын төвд байх хэрэгтэй болно. Зээл авах болон эд хөрөнгө худалдан авах нь ашигтай байна. Цагаа олж шийдвэр гаргахгүй бол цаашдын үр дагавар муу байж мэднэ.
Мэлхий: Залуу хүмүүсийн хувийн амьдралд бага зэрэг асуудал гарна. Явцуу амбицаа хойш нь тавь. Таны илэн далангүй дотно нийтэч харьцаа нь хамгийн дотнын хүнтэйгээ харилцан ойлголцоход тусална. Гэм буруугаа хүлээх нь удаан хугацаанд тааламжгүй харьцаатай байсан хүнтэйгээ харьцаагаа сэргээхэд тус болно.
Арслан: Энэ өдөр алдагдсан боломжоо буцаан олж авахад тохиромжтой өдөр байна. Та ойр дотнын хүмүүсээ болж өгвөл сайн харж хандаарай. Хуурамч итгэл даадаггүй найзуудаас болж сэтгэл санаагаар унах болно. Төлөвлөсөн төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Та эхэлсэн ажлаа хүнд байсан ч гэсэн дуусгахыг хичээ.
Охин: Баяртай учрал тохиох өдөр. Танд найз нөхдийн хүрээллээс олон сонирхолтой үйл ажиллагаа ирэх болно. Энэ үед таныг сэргээхүйц үйл явдал өрнөх бөгөөд ажил үйлсээ хамтдаа бүтээхээр зорих хамтрагчаа олж авах үе байх болно. Урам зориг болон өөдрөг төсөөлөл тань таныг шинэ шатанд аваачих болно.
Жинлүүр: Шинэ танилтай болох нь өөртөө дутагдаж байсан шинэ санааг олж авах боломж гаргана. Засварын ажил эхлэхэд тохиромжтой үе. Мөн байшин худалдан авах, шинэ газар нүүж очих зэрэг үйлд тохиромжтой. Эрүүл мэнддээ санаа тавь. Бие муутай эсвэл настай хүмүүсийн тамир тэнхээ бага зэрэг муудаж магадгүй
Хилэнц: Санхүүтэй холбоотой асуудлууд гарч болзошгүй. Хугацаа хэтэрсэн өр зээлээ төлж дуусгахыг хичээ. Ээдрээтэй үед санхүүгийн байдал санасан бодсоноор байхгүй л болов уу. Зарим үед сонголт хийхэд амаргүй байх боловч аль ч салбарт ирээдүйгээ төлөвлөх, өөрчлөлт хийх эр зориг шаардлагатай байна.
Нум: Болгоомжгүй үг хэлэх, бодлогогүй шийдвэр гаргах зэргээс зайлсхий. Мөн сайн санасан хүний зөв зөвлөгөөг сонсохгүй байх магадлалтай байна. Тэвчээртэй байвал өрсөлдөгч нарын хуурамч ажиллагаа таныг сэтгэлээр унагахгүй бололтой. Муу мэдээг ажил төрөлтэй хамаатуулахгүй, сайн нягталж тодруулах юм бол санхүүгийн асуудал үүсэхгүй байна
Матар: Эрүүл байгальд амарч, цэвэр агаар амьсгалахыг танд зөвлөж байна. Гэр бүлийн хүрээлэлд халуун дотно уур амьсгал зонхилно. Хайртай хүн тань гэнэтийн бэлэг бэлдсэн байж магадгүй. Бусдыг халамжилж магтахад өөрийгөө зориул. Од эрхэс таны өгөөмөр уужуу занг ивээнэ.
Хумх: Өнөөдөр хурдан шуурхай ажиллавал санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой болно. Гэхдээ хуумгай хөдлөх болон эрсдэлтэй алхам хийхээсээ болгоомжил. Эрсдэлтэй үйлдэл, элдэв мөрийтэй тоглоомоос татгалзсан нь дээр. Шинэ технологи, мэдээлэл харилцааны салбартай холбоотой төслүүдэд хөрөнгө оруулах боломж гарна.
Загас: Буруу санаа агуулсан хүмүүст анхаарлаа их хандуулах хэрэггүй. Ажил хэрэгт хөндлөнгийн хэл ам, төлөвлөөгүй үйл явдал таагүй нөлөөлнө. Хайртай хүмүүсийнхээ гуйсан тусламжид бүү татгалз. Бие эрхтний үйл ажиллагаа суларч, өвчин тусах магадлалтай тул анхааралтай бай.