Завхан аймгийн ... сумын эрүүл мэндийн төвд “галт зэвсгийн шархтай хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага мэдээлэл энэ оны долдугаар сарын 4-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, гэртээ байсан 5 настай хүүхэд ТОЗ-7801 маркийн галт зэвсгээр тоглож байгаад 7 настай хүүхдийн зүүн хөлийн шагай хэсэгт нэг удаа буудаж, гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд иргэн та хуулийн хүрээнд эзэмшиж буй галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйлсийг бага насны хүүхдээс хол, цоожтой байлгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.