Dark Light
Нийгэм | 2025-07-15

УСНЫ ОСЛООР АМИА АЛДСАН ИРГЭДИЙН 41 ХУВЬ НЬ 7 САРД БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна. Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдснээс 26 хувь нь Туул голд, 11 хувь нь Хэрлэн голд, 5 хувь нь Орхон голд осолджээ. 
Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн өндөр байна. Харин аймгийн хэмжээнд он гарсаар 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар усны ослын 7 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 7 хүн амь насаа алдсаны 5 нь том хүн, 2 нь хүүхэд байгаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой 1 дүгээр багийн Ерөө голын гүүр гэх газар иргэн М усанд осолдсон тухай дуудлагыг өнөөдөр /2025.07.14/ 19:22 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрлийн ажиллагааг явуулж "Ар салаа" гэх газраас буцалтгүй нэрвэгдэгчийг олж, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь шилжүүлэн өгсөн.
Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00