Dark Light
Нийгэм | 2025-07-15

94 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж, 21 аймгийн Шуурхай штабтай цахимаар холбогдон мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Шуурхай штабт Онцгой байдал, гамшгаас хамгаалах албадын 513  алба хаагч томилгоожин үүрэг гүйцэтгэж байна. Баяр наадмын өдрүүдэд /2025.07.10-14/ бүртгэгдсэн 66 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 94 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин Сэлэнгэ, Баян-Өлгий, Увс, Хэнтий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэг нийт 14 хүн гол, усанд амь насаа алдсаны 2 нь уруйн үерт өртөж, амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдлээ. 
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нөхцөл байдалтай танилцсаны дараа холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Үерийн аюулаас хамгаалах далан, суваг, шуудуунд тогтмол үзлэг шалгалт хийж, гарц, урсацыг нээх, хяналт тавих,
Ой, хээриийн түймэр, үер, усны ослоос урьдчилан арга хэмжээг тухай бүрт зохион байгуулах, 
Цаг агаарын мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, олон нийтийн оролцоог хангах, 
Аймаг, нийслэл, сум, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах зэргийг үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00