БИЛГИЙН ТООЛЛЫН 21 2025.07.16 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05:10-20:47
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Төмөр
Аргын тооллын долдугаар сарын 16, Буд гараг. Билгийн тооллын 21, Могойг хүлэгч одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 05:10 цагт мандан, 20:47 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.