Dark Light
Нийгэм | 2025-07-15

ЗАГАС: ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ЦАГ ЗАВ ГАРГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 долдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олдсон боломжийг ашиглан үйл ажиллагааны хүрээгээ тэлэх хэрэгтэй. Харин хурдан дуусгаж чадахааргүй ажил бүү барьж ав. Энгийн даруу байвал хамт олонтойгоо харьцаагаа сайжруулах боломжтой. Таны эрч хүч өндөр байсан ч бусдаас ялгарах гэж бүү оролд. Эрүүл мэндээ анхаар. Эмх замбараагүй амьдралын хэв маягаас болж өвчин үүсэх магадлалтай.
 
Үхэр: Өнөөдөр таны дотоод эрх чөлөөг хэн ч хорьж дийлэхгүй. Гэхдээ сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, дотнын хүмүүстэйгээ бүү маргаарай. Эрүүл мэндээ хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн ав. Хэрвээ эртнээс биеэ бодож байхгүй бол таагүй зүйлс учирч магадгүй.
 
Ихэр: Гэнэтийн тохиолдол зарим хүмүүсийн ил гаргаж байгаагүй мөн чанарыг нээнэ. Нөхцөл байдал ашигтайгаар бүрдсэн тохиолдолд чухал асуудлуудаа шийдвэрлэ. Хамгийн сайн үр дүнг өнгөн талаас нь олж харах гэж оролдох нь алдаа байх болно. Аливаа зүйлийн дотоод мөн чанарыг мэдрэмжээ ашиглан олж харахыг хичээ.
 
Мэлхий: Өмнө нь та ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавьж чадаагүй бол энэ цаг үеийг тэдэндээ зориул. Эргэн тойронд эерэг хандлага дүүрэн байна. Харин биеийн дархлаа буурах тул өвдөж болзошгүй. Халдварт өвчнөөс болгоомжилж, архаг өвчнөө сайн эмчлүүл.
 
Арслан: Хоёрдмол шинж давамгайлах өдөр. Эргэн тойрны хүмүүстээ хэт их хариуцлага бүү үүрүүл. Бусдын хэрэгт хутгалдахгүйг хичээ. Зарим асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал бүрдэхгүй бол яарах хэрэггүй. Та сэтгэл хөдлөлөө барихгүй бол буруу нөлөөлөл үүсгэхийг хүснэ. Энэ нь эцэстээ уур уцаарыг тань хүргэхээс өөр юу ч авч ирэхгүй.
 
Охин: Бодол санаа болон үйл хөдлөлөө хооронд нь тохируулах бүхий л боломжийг ашигла. Санхүүгийн нөхцөл байдал сайн биш байгаагаас болоод зарим зүйлд санаачилгаа алдаж магадгүй. Удаан хүлээсэн үр дүн санаснаар гарахгүй болов уу. Гэхдээ энэ цаг үед олон хүнд иймэрхүү бэрхшээл тохиолдож буй тул өөрийгөө хэт буруутгах хэрэггүй.
 
Жинлүүр: Бичиг цаасны ажил хэргээ цэгцэлж тохирсон арга барилыг олоход анхаарлаа хандуул. Энэ өдөр тогтоосон ажил хэргийн түншлэл удаан хугацаанд үргэлжилнэ. Ажил хэрэгч харьцаа илт бэхэжнэ. Гадна төрхөө анхаар. Сайхан харагдаж байгаа бол эрүүл мэнд сайн байна гэсэн үг.
 
Хилэнц: Төгс нөхцөл байдлыг бүү хай. Эмх замбараагүй, тайван бус амьдралын хэв маяг таны эрч хүчийг сулруулсан болохоор эмзэг хандлага илэрч байна. Өмнөх ажилдаа түүртэн, ойр дотнын хүмүүсийнхээ хүслийг олж харж чадахгүй байгаа бололтой. Амьдралын хэв маягаа сайн болгох арга олоорой.
 
Нум: Наймаа худалдаа хийвэл алдагдалтай гарах магадлал өндөр байна. Төвөгтэй төлөвлөгөө зохиохоос илүү өдөр тутмын ажлаа хийх нь амар хялбар байна. Таны ажлын бодит үр дүнг л үнэлэх болно. Өнөөдөр та найз нөхөдтэйгөө хамт байх цаг гаргавал аз жаргалтай байна.
 
Матар: Найз нөхдийнхөө зөвлөгөөг сайн сонс. Амьдралынхаа тогтсон хэвшмэл дэг жаягийг эвдэхийн өмнө сайтар тунгаан бодохыг танд зөвлөе. Та олон нийтийн анхаарлын төвд байхыг хүсэмжилнэ. Энэ өдрийн уриа бол олдсон боломжийг ашигла эсвэл хоосон хоцор гэсэн үзэл байх болно. Гэхдээ хуулийн хэв хэмжээг давж болохгүй.
 
Хумх: Сэтгэл зүрх, хүсэл мөрөөдлөө эд материаллаг байдлаас дээгүүр тавих хүсэл төрнө. Ажлаасаа түр ч атугай хөндийрөхийг хүсвэл өөрийн дотоод үнэт зүйлд анхаарлаа хандуул. Уран бүтээлч хүмүүс хайр дурлал, зугаа цэнгэлийн хүснэ. Дотоод мэдрэмжээ гэр бүл, ойр дотнын хүмүүсээсээ нуух гэж оролдсоны хэрэггүй. Хүсэл сонирхол нийлэх хүнтэй санамсаргүй учралаар таарах бололтой.
 
Загас: Гэр бүл, үр хүүхдүүддээ цаг зав гарга. Өнөөдөр хүчээ гамнаж үйл явдлыг бүү хурцатга. Амьдралын чухал үнэ цэнтэй зүйлээ хамгийн эхэнд тавь. Хэт сэтгэлийн хөөрөлд автагдсан байдалд шийдвэр гаргахаас зайлсхий. Элдэв хүмүүстэй үүсгэх хөнгөмсөг харилцаа нь цаашдаа том алдаа болон хувирч магадгүй.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00