Сэлэнгэ Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын алба хаагчид хамтран өдөр бүр хөдөлгөөнт болон завьт эргүүлээр 1500 орчим иргэнд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Алба хаагчид Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хараа, Орхон, Хүдэр гол гэсэн 7 чиглэлд ажиллаж, аялагч, амрагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байгаа юм. Мөн эрсдэл бүхий газруудад сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулсан бөгөөд тухайн газарт бууж, суурьшихгүй байх, гол, усанд орохгүй байхыг анхаарууллаа.
Нийгэм | 2025-07-16
Сэтгэгдэл бичих