Dark Light
Нийгэм | 2025-07-16

Г.ЗАНДАНШАТАР: ӨВЛИЙГ ЭРСДЭЛГҮЙ ДАВАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3 -ын нөхцөл байдалтай танилцаж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ослын нөхцөл байдлыг танилцуулав. ТЭЦ-3-т томилогдсон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх ажлын явцыг танилцуулж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Үр ашгийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан. Үүрэг даалгаврынхаа хэрэгжилттэй танилцах гэж өнөөдөр гуравдугаар цахилгаан станц дээр ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан учраас энэ орчин битүүмжлэгдсэн. Гаднаас хүн оруулах хориотой байсан. Наадмын өмнөхөн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гарч, битүүмжилсэн, тусгаарласан байсан энэ объект дээр нэвтрэх бололцоотой болсон. Ингээд ТЭЦ-3-т ажиллаж, үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажилтай танилцаж байна.

-Хүчин чадлын дутагдлыг нөхөхийн тулд ямар ажлууд хийх вэ?

-Нэгдүгээрт, Есдүгээр турбины генераторын засварын ажлыг шуурхай эхлүүлэн 11 сарын 01-ний дотор дуусгаж оргил ачааллаас өмнө хэвийн горимд шилжүүлэх үүрэг даалгавар өгөөд ажиллаж байна. Өнөөдөр шалгахад ажлын явц хугацаандаа хэрэгжиж байна.

Хоёрдугаарт, Долоодугаар турбины генераторыг шинэчлэх, сэргээн засварлах ажил эхэлсэн байгаа.

Мөн бусад цахилгаан хангамжийн эх үүсвэрүүдийг барина. Тодорхой хэлбэл Тосонцэнгэлийн цахилгаан станцыг энэ ондоо ашиглалтад оруулна. Баруун аймгуудын цахилгаан дулааны асуудлыг шийднэ. Цэвэр өөрийн хөрөнгөөр барьж байгаа.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар хэсгийг шинээр ашиглалтад оруулснаар 150мВт-ын хүчин чадал нэмнэ.

Мөн Хойд бүсэд Сэлэнгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулна. Энэ зун тийшээ ажиллана.

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ажлыг эхлүүлэхээр шахаж, шаардаж ажиллаж байна.

Энэ жил Тосонцэнгэл, болон Сэлэнгийн цахилгаан станцууд ашиглалтад орно. Мөн нарны зайн хураагуурын шинэ станцууд барьж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц зун ашиглалтад ороход өвлийг ямар ч эрсдэлгүй даван туулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэ цахилгаан станцууд дээр энэ зуны турш ажиллана. Дээр нь Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын нээлтийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Тийшээ энэ зун очиж ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00