БИЛГИЙН ТООЛЛЫН 22 2025.07.17 / ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ТАВАН ШАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
Наран ургах, шингэх: 05:11-20:46
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын долдугаар сарын 17, Бархасбадь гараг. Билгийн тооллын 22, Дэлгэрүүлэгч одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 05:11 цагт мандан, 20:46 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Билгийн 22.