2025 оны долдугаар 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Алдаа гаргахаас урьдчилан сэргийл. Энэ өдөр тохиолдох үйл явдлууд таны далд нөөц бололцоог нээж магадгүй. Гэхдээ таагүй зүйлээс бусдыг болон өөрийгөө хууран мэхлэх замаар гарахыг бүү оролд. Асуудлыг өнөөдөр аргалсан ч хожим дахин саад тээг болох арга замаар шийдэхийг бүү сонго.
Үхэр: Цаг мөч бүрийг үр дүнтэй ашигла. Амжилт аз ивээлээр ирэхгүй. Бага зэрэг алдаанаас том алдагдал үүсэж болно. Хэрвээ шаардлагатай бол эелдэг хэлбэрээр татгалзах хариу хэлэхээс бүү эмээ. Таны гаргах шинэ санаа бусдын сонирхлыг татна. Хувийн ур чадвар тань энэ өдөр танд юунаас ч илүү хэрэгтэй байна.
Ихэр: Үзэл бодолдоо тууштай бай. Та зөрчил маргааны гол буруутан болох магадлалтай. Үйл явдлаар дүүрэн идэвхтэй өдөр болно. Та шийдэмгий зоригтой байвал бусдад сайн нөлөөлж чадна. Амьдралын хэмнэлээ өөрчлөхөд сайн. Гэхдээ аливаа ажлыг өөрт тохируулсан ачаалалтай хий.
Мэлхий: Бизнес эрхлэгч хүмүүс таагүй мэдээ сонсож болзошгүй. Сэтгэл санаа дарамтад орж мэднэ. Аль болох сайн сайхан зүйл бодохгүй бол архаг өвчин сэдэрч, бие тавгүйтнэ. Өөрийн зөн билгээр нөхцөл байдалд зөв дүгнэлт хий. Сэтгэлийн хатаар бэрхшээлийг даван туулах боломжтой. Энэ үед илүү хүлээцтэй хүмүүс л амжилтад хүрэх болно.
Арслан: Уран бүтээлч хүмүүс мэдлэг боловсролдоо анхаарахад тохиромжтой байна. Нэр алдартай болохын тулд туршилт хийх нь эрсдэлтэй гэдгийг битгий мартаарай. Харин танд томоохон ажил хэрэгт оролцох зайлшгүй шаардлагатай тулгарна. Үүнийг хувийн эрх ашгийн төлөө хийхгүй байх нь таны давуу талыг илүү олон нийтэд батлан харуулах болно.
Охин: Амьдралын эрч хүч аажмаар өснө. Гэхдээ эрч хүчээ гамна. Таагүй мэдээллээс болж ажил саатна. Мэдээллийн олон эх үүсгэвэр таныг зовооно. Таны амжилтад атаархсан хэн нэгэн хорлохоор оролдож магадгүй. Тайван байж, аль болох сайн сайхныг бод. Залуу хүмүүс эсрэг хүйсийн хүнтэйгээ харьцахдаа буруутай үйлдэл гаргаж болзошгүй.
Жинлүүр: Өдөөн хатгалга, худал хов жив, гүтгэлгээс болж таны албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөж мэднэ. Эргэн тойрныхоо хүмүүстэй ухаалгаар харилцаж, дайсан нөхрөө ялгаж сур. Энэ өдөр таны хувьд нэлээд ачаалалтай өнгөрөх болов уу. Санхүүгийн одоогийн орлого зарлагатай холбоотой асуудал таны сэтгэлийг зовооно.
Хилэнц: Сонирхолтой зүйл оролдож, илүү хүсэл тэмүүлэлтэй байхыг хичээ. Санаа зовоосон зүйл бий болж, сэтгэлд түгшүүр төрнө. Сэтгэлээ хэт хөдөлгөх нь тайван байдлыг тань алдагдуулна. Боломжтой бол сонирхолтой аялалд бүртгүүл. Хэрэгтэй өөрчлөлт таны хувьд ирээдүйдээ итгэх итгэлийг бэлэглэнэ.
Нум: Мөнгөндөө хямгатай хандаж бай. Элдэв зугаа цэнгэлд их мөнгө үрэхгүй байхыг хичээ. Худалдан авах гэж буй зүйл чинь үнэхээр хэрэгтэй эсэхийг сайн бод. Ганц бие хүмүүс хүнтэй танилцан, хайрын холбоо тогтоох магадлалтай. Хайр сэтгэлийн харилцаанд өөрийн ихэнх цагийг зориулах хүсэл төрнө.
Матар: Хөрөнгө санхүүгийн төсвөө зөв зарцуулах арга замыг олно. Удирдах ажилтай хүмүүс таатай мэдээ хүлээн авна. Өндөр албан тушаалтай хүмүүс хамт олныхоо төлөө чадах бүхнээ хийхийг хичээ. Энэ үед зарим асуудал зөв шийдэгдэх эсэхээс цаашдын томоохон үйл явдлын хувь заяа хамаарна. Зарим үед нэлээд эрс хатуу байр суурь баримтлах хэрэгтэй болно.
Хумх: Ажил төрлөө эмхэлж, чухал зорилгуудаа шийдэхийг эрмэлзэнэ. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Зарим ажлыг хойш тавьж, залхуурах юм бол салан замбараагүй байдал нэмэгдэнэ. Шинэ ажил, албанд очих хүсэлтэй хүмүүс өөрийн хүч боломжийг бодитоор, эрүүл саруулаар дүгнэхийг зөвлөе.
Загас: Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Харин ашиг сонирхол нийлэх хүнтэй танилцахыг хүсвэл аз завшаан ирэх болно. Боломжийг эргэлзэлгүй хүлээн авч ашигла. Гэхдээ илүү хариуцлагатай байхыг хичээ гэж од эрхэс зөвлөж байна. Ажил хэргээ өргөжүүлэхэд алхмыг бодолтой хийхгүй бол санхүү муудна. Хувийн амьдрал тогтворгүй болоход ч нөлөөлнө.