Dark Light
Нийгэм | 2025-07-17

НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС ЗУСЛАНД ХООЛНЫ ХОРДЛОГО ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Найрамдлын эрдэнэс хүүхдийн зусланд хоолны хордлого гарчээ. Энэ талаар тус зуслангаас цахим хаягаараа дамжуулан мэдээлэл гаргасан байна. Тус мэдээлэлд: 

Зусланд 322 хүүхэд амарч байгаа бөгөөд 2025.07.15-ны өдрийн хоолны дараа, 16:00 цагийн тараг уусан зарим хүүхдүүдийн гэдэс өвдсөн, дотор муухайрсан зэрэг шинж тэмдэгтэй хүүхдүүд эмчид үзүүлсэн. Үзлэгээр халуурсан 5 хүүхдийг Эрдэнэтийн халдвартын эмчид үзүүлсэн (өвдсөн хүүхдүүдийн эцэг, эх асран халамжлагч нарт бүгдэд утсаар мэдэгдсэн, ирж уулзсан) байгаа. Нийт 64 хүүхэд үзүүлсний 13 хүүхэд, 3 багш гэдэс нь өвдөж, зовуурилах, бие нь сульдах, халуурсан шинж тэмдэгтэй байсан тул Халдвартын эмнэлэгт үзүүлж, онош тодруулахаар шинжилгээ өгсөн.
5 хүүхдийг вирусийн гаралтай ханиад, 3 хүүхдийг хоолны хордлого /1 нь хүнд, 2 хөнгөн хэлбэртэй/, 5 хүүхэд, 3 багш  гэдэсний халдвар байх магадлалтай гэж оношилсон. Өнөөдөр өглөө 3 хүүхэд Эрдэнэт очиж үзүүлсэн нь хоолны хордлого байх магадлалтай хэмээн шинжилгээ авсан бөгөөд 48 цагийн дотор хариу гарна гэжээ.
Энэ талаар тодруулахаар зуслангийн менежертэй холбогдлоо. Тэрбээр “Амарч байсан зарим хүүхдүүд болон багш нараас хоолны хордлогын шинж тэмдгүүд илэрсэн. Бид яаралтай эмнэлэгт хандан шаардлагатай эмчилгээ үйлчилгээг эхлүүлээд байгаа” гэв. 
Харин тус зусланд амарч байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ холбогдож чадахгүй байгаа талаар мэдээлэл дор нь сэтгэгдлүүдээ хуваалцжээ. Ингээд Найрамдлын эрдэнэс зусланд амрагчийн ааваас тодруулахад “Хүүтэйгээ саяхан л холбоо барилаа. Шөнөжин халуурч, гүйлгэж хоносон байна. Өглөө л эмч үзэж эмнэлгийн бараа харуулсан байна. Шууд мэдээд хотоос хүүгээ авахаар явж байна. Дахин залгасан ч утас нь холбогдсонгүй. Зуслангаас нь тэгсэн ингэсэн гэж ер хэлсэнгүй. Санаа зовоод очиж байж учрыг олъё гээд л шууд хөдөллөө. Ямар ч эм тариагүй шөнөжин халуурч өвдсөн бололтой. Багш нар нь бас хордлого авчихсан гэнэ. Ийм хариуцлагагүй байж болох уу. Бодвол олон л хүүхэд хордлогод орсон байх” гэлээ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14