Чингис хаан үндэсний музейгээс тайлбар гаргажээ. Тус тайлбарт:
Дэлхийн мянганы суут хүмүүн эзэн Богд Чингис хааныхаа Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр зорин ирж өв уламжлал, үндэсний үнэт зүйлээрээ бахархаж түүх, соёлоо эрхэмлэгч Танд талархлаа илэрхийлье.
Сүүлийн үед сошиал орчинд Их хаан гуйлга гуйж буй мэт хандивын хайрцаг байршуулсан гэж буруутгасан мэдээлэл цацагдсанд хариу тайлбар өгье. Энэхүү хайрцаг нь гуйлгын болоод өглөгийн сав биш өргөл гэдгийг юуны өмнө тодотгоё. Чингис хааныхаа Алтан хөшөөнд мөргөхөөр ирсэн сүсэгтэн олон, иргэд, гадаад дотоодын жуулчид маань замбараагүй ил задгай мөнгөн тэмдэгтүүд тавиад байхаар нь цэгцэлж өргөлийн сав байршуулсан болно. Өргөлийн тусгай саванд орсон мөнгөн орлогыг Чингис хаан Үндэсний музейн Хүндэтгэлийн өргөөний тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээнд зарцуулагддаг болохыг үүгээр хариуцлагатайгаар мэдэгдье гэжээ.
Эх сурвалж
| Чингис хаан Үндэсний музейн захиргаа
|