“Торгоны зам” Авто ралли нь Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос энэ сарын 11-ний өдөр гараагаа эхэлж, тус улсын Эрхүү муж, Бүгд Найрамдах Буриад Улсаар дамжин Монгол Улсын нутагт долдугаар сарын 15-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж, долдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байна. “Торгоны зам” Авто ралли олон улсын уралдаан 2025 оны долдугаар сарын 15-21-ний өдрийг хүртэл манай улсын Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нутгаар 5,500 километр замыг туулж, үргэлжилнэ.
ЭНЭ ЖИЛИЙН “ТОРГОНЫ ЗАМ" АВТО РАЛЛИ ОЛОН УЛСЫН УРАЛДААНД:
Оросын Холбооны Улс
Холбооны Бүгд Найрамдах Герман Улс
Канад Улс
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Бүгд Найрамдах Латви Улс
Мексикийн Нэгдсэн Улс
Бүгд Найрамдах Казахстан Улс
Туркменистан Улс
Бүгд Найрамдах Узбекистан Улс
Бүгд Найрамдах Беларусь Улс
Швейцарын Холбооны Улс
Монгол Улс зэрэг 12 орны 837 хүн, 306 автомашин оролцож байна.