2025 оны долдугаар сарын 10-16-ны өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 248,731,432 сая төгрөгийн хохиролтой 28 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс:
168.7 сая төгрөгийн хохиролтой 14 хэрэг буюу 50 хувь нь телеграм орчин дахь залилах гэмт хэрэг эзэлж байна. Телеграм залилах гэмт хэргийн хохирлын 77 хувь буюу 130.9 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явуулжээ.
Иймд иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд телергам аппликэйшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.