Dark Light
Нийгэм | 2025-07-17

БУЯНТ ГОЛ, ДӨРГӨН НУУРЫГ ӨДӨРТ 2300 ГАРУЙ ХҮН ЗОРЬЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ховд аймгийн Буянт голд өдөрт 1500 орчим, Дөргөн нуурт 800 гаруй хүн зорьж, аялж, зугаалж байна. Тиймээс Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Цагдаагийн газар, Жаргалант, Булган, Чандмань сумын Засаг даргын Тамгын газраас хамтарсан хөдөлгөөнт болон явган эргүүлийг ажиллуулж байна.
Хамтарсан эргүүл Буянт, Булган гол, Дөргөн нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд болон бага насны хүүхдүүдэд үер, усны осол, наршилтаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээллийг өгч, чанга яригчаар сэрэмжлүүлгийг хүргэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгааг мэдээллээ.
 
Эх сурвалж | Ховд Онцгой Байдлын Газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14