Dark Light
Нийгэм | 2025-07-17

ХОРИХ ЛАГЕРЬ ШИГ БОЛОХООР ОРУУЛАХГҮЙ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙЖ...

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Найрамдлын эрдэнэс хүүхдийн зусланд амрагч хүүхдийн аав С.Эрдэнэбаяртай ярилцлаа. 
-Та хүүхдээ зуслангаас нь авчихсан уу?
-Авчихлаа. Манай гэр зуслангаас 50 км гаруй зайтай байдаг. Өглөө очиж охиноо аваад ирлээ. Одоо эмчилгээ хийлгээд байж байна.
-Таныг очиход зуслангийн нөхцөл байдал ямар байсан бэ?
-Үүдэндээ Дотоодын цэрэг, цагдаа, эрэгтэй ажилчдаа зогсоочихсон оруулахгүй. Надаас түрүүлж очсон ээжүүдийг оруулахгүй хамгаалаад зогсож байна. Би очоод лайв хийж байж дайрч орлоо. Ороод зуслангийн дарга нь Жаргалсайхан гэж хүн байдаг. Ямар арга хэмжээ авав, яав ийв гэхээр пээдэлзээд юм хэлэхгүй байна лээ. Тоож байгаа ч шинж алга. 300 гаруй хүүхдийг гуравхан эмч оочирлуулаад үзэж байна. 
-Та анх хүүхдээ хордлого авсныг яаж мэдэв. Зуслангаас мэдэгдэв үү, хүүхэд тань өөрөө хэлэв үү?
-Манай охин өөрөө өглөө утасдаж хэлсэн. Шөнөжин халуураад, гүйлгээд, бөөлжөөд хонолоо гэсэн. Тэгээд л яаралтай гарсан. Өрөөндөө гурван хүүхэд шөнөжин халуурч, бөөлжиж хоносон байна лээ. Хэн ч орж ирж ямар ч арга хэмжээ аваагүй. Ганц халуун бууруулах эм ч өгөөгүй. Өчигдөр бүлгийнх нь багш нь татаж унасан гэнэ. Өглөө бүлгийнх нь хоёр хүүхэд ухаан алдсан гэсэн. Миний охин найзтайгаа цуг явсан. Наашаа ирж байх замдаа машиндаа хоёулаа тийм мэдээлэл өглөө. Зуслангийн удирдлагууд түүнийгээ нуусан байдалтай байна. 
-Хүүхдийнх нь өрөөнд хэдэн хүүхэд байрладаг юм байна. Өрөө нь ямар байсан бэ?
-Дөрвөн хүүхэд байх ёстой өрөөнд 14 хүүхэд чихчихсэн. Өрөөнд нь хувцасны шкаф, өлгүүр, ширээ сандал огт алга. Хогны сав гэж байхгүй. Дунд нь ганц хар уут хаячхаж. Ямар ч тав тухгүй хорих лагерь шиг болохоор оруулахгүй гээд зүтгээд байж л дээ. 2, 3 дахь өдөр эргэлт оруулдаг. Бусад өдөр оруулахгүй гээд зүтгээд байсан нь ийм л учиртай байж. 
-Бүлэгт нь хэдэн хүүхэд байдаг юм бэ?
-60 гаруй хүүхэд байсан гэсэн. Түмний олон хүүхдийг өвтгөчхөөд нуун дарагдуулаад, ингэж хориод байж болохгүй шүү дээ. Энэ чинь Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн Сэлэнгэ амралт аялал жуулчлалын бааз гэж манай үйлдвэрийн бүтцийн нэг нэгж шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн нэг нэгж Найрамдлын эрдэнэс хүүхдийн зуслангийн бодит байдал ийм л байна. 
-Зуслангийн эмчтэй та уулзсан уу?
-Эмч гэж байхгүй юм биш үү. Булганаас эмч ирчихсэн хүүхдүүдийг үзэж байна лээ. Хүүхдүүд нь нэг их урт дараалал болчихсон үзүүлж байна. Энэ чинь хоёр дахь өдрөө болж байгаа юм уу даа. Арга хэмжээ авч байгаа ч юм алга. 
-Таныг ороод асуудал ярихад юу гэж байна вэ?
-Юу ч хэлэхгүй зуслангийн дарга нь пээдэлзээд, лайв хийж байж Эрдэнэт үйлдвэрээс унаа гаргаад бүх хүүхдүүдийг төвд аваачиж үзүүлэхээр хөдөлж байх шиг байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14