Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын иргэдийн анхааралд: "Денсфорист" ХХК нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зарим ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багажаар сонгомол үйлчилгээтэй бактерын бэлдмэл ашиглан микробиологийн аргаар ойн хөнөөлт шавжийн тоо толгойг хязгаарлах, тэмцэх ажлыг зохион байгуулж байна. Тус сумын ойн сангийн зарим газруудад ойн хөнөөлт шавж эгэл бийрэн, сүүлт эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр нэмэлт 1000 га талбайд 2025 оны долдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Цахирын ам, Ужиг зэрэг газарт тэмцлийн ажил эхэлсэн. Тиймээс Ойн хөнөөлт шавжтай тэмцлийн ажил хийгдэж байгаа тухайн бүс нутгийн иргэд, малчид, аялагчид ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд бэлдмэл бодис цацаад удаагүй байх хугацаа буюу 14 хоногт ой модонд аялж, алхахгүй, малаа байнгын хариулгатай байх, ургамал, жимс түүж идэхгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж
| Хөвсгөл аймгийн Байгаль Орчны газар
|