2025 оны долдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр ямар нэгэн сонирхолтой зүйлээр хичээллэхэд сайн үр дүн өгнө. Та уралдаан тэмцээнд оролцвол амжилт гаргах магадлалтай. Таны гол хөдөлгөх хүч нь сэтгэлийн тэнхээ байна. Зарим үед та өөрийгөө ер бусын эрч хүчтэй гэдгээ харуулж, бусад хүмүүсийг гайхшируулна.
Үхэр: Салхинд гарч амрах нь сайхан сэтгэгдэл төрүүлж, биеийн эрүүл мэндэд ч ашигтай байна. Хэрвээ тохилог сайхан газар хэдхэн өдөр ч гэсэн амрах боломж олдвол түүнийг ашиглахыг зөвлөе. Эцэг эхчүүд өнөөдөр үр хүүхдээ ухаантай, санаачилгатай болж өсөж буйд баярлах бололтой.
Ихэр: Эрч хүч нөөц бололцоогоо дайчлах боловч бүх боломжоо ашиглаж чадахгүй бололтой. Сайн үр дүнд хүрэх гэсэн хүсэл хэт их байна. Өөрийн санаагаа бусдад тулгах хэрэггүй. Зарим үед буулт хийж байх нь ашигтай гэдгийг сана. Сонин содон хүмүүстэй танилцах магадлалтай.
Мэлхий: Зарим үйл явдал танд ойлгомжгүй эсвэл хамааралгүй хэлбэрээр өрнөнө. Гэр бүлдээ цаг заваа зориул. Хувийн амьдралдаа бүхнийг мөнгөөр хэмжих хэрэггүй. Ойр дотнын хүндээ сайхан үг үйлдлээр урам зориг хайрла. Ийм үйлдлийн үр дүнд та амьдралаа өөр нүдээр харж, чухал хүнээ хэчнээн их хайрлаж буйгаа мэдэрч чадна.
Арслан: Өнөөдөр илүү өндөрлөгт хүрэхийг хүсэж тэмүүлнэ. Ажил хэрэгч хүмүүс үйл явцыг биечлэн шалгахад гэмгүй үе. Зарим ажилд урьдчилан таамаглах аргагүй тогтворгүй үе үүснэ. Мөн хувийн амьдрал ч хачин жигтэй үйл явдал тохиолдож байгаа мэт санагдана.
Охин: Үйл ажиллагаагаа сайжруулахтай холбоотой шинэ санал хүлээн авах магадлалтай. Эд хөрөнгөө өсгөх боломж гарна. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бус хүмүүс өөрчлөлт хүсэж байна. Зарим нэг зүйлийг албан хүчээр хийх шаардлага гарна. Энгийн байж, аль болох олон юм бодох хэрэггүй.
Жинлүүр: Удаан хугацааны төлөвлөсөн ажилд шинээр үүссэн асуудлаа шийдэхэд тохиромжтой. Өнөөдөр алдсан боломжоо нөхөж чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцох нь илүү үнэмшилтэй, сонирхолтой байх болно. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Яг юу хийх, хэлэхээ эртнээс урьдчилан бод.
Хилэнц: Хайр дурлалын харьцаанд үүссэн асуудлыг засаж залруулахад амаргүй байна. Гэр бүлийн харилцан ойлголцол юуны өмнө танаас хамаарна гэдгийг анхааруулж байна. Ойр дотнын хүмүүстээ гэнэтийн бэлэг барихыг хичээ. Шинэ амьдрал эхэлж байгаа хосуудад анхаарах зүйл нэлээд гарч магадгүй. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд шинэ өөрчлөлт хийх санаа төрж магадгүй.
Нум: Өнөөдөр олж авсан мэдлэг чадвар танд хожим сайн ажил олох, нөхцөл байдлаа дээшлүүлэхэд ихээхэн тусална. Өдөр тутмын ажлаа тасралтгүй явуулахыг голлон анхаар. Өөртөө хэт итгэх хандлагаа хязгаарла. Бүгдийг өөрийн хүслээр болгох гэж оролдохгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ ч харьцахдаа болгоомжтой, дотроо бодолтой бай.
Матар: Хүмүүсийн дунд үүсэх нөхцөл байдалд мэдрэмжтэй хандаж чадвал энэ өдөр танд их зүйл нээж өгнө. Шинэ мэдлэг олгох ямар нэгэн сургалтад хамрагдаж болзошгүй. Гэхдээ зарим ажил хэргийн байдал зогсонги байдалд орно. Түншүүдтэйгээ харилцаа муудсан үед санхүүгийн нөхцөл байдлаа засах итгэл найдвар суларна.
Хумх: Ажлын асуудлуудаа шийдэх шаардлага гарна. Энэ нь гэр бүлийн амрах төлөвлөгөөнд нөлөөлж байгаа бол өнөөдөр зав гарган сайн ярилц. Бусдыг урьж, сайхан ярилцахад тохиромжтой өдөр байна. Хүмүүсийн сул талыг өршөөж сур. Хүмүүстэй харьцаагаа сайжруулах нь таны гол зорилго болно. Чин сэтгэлээрээ эвсэг найрсаг хандвал энэ зорилго тань бүтэх болно.
Загас: Хуулийн асуудал үүсвэл хэрэгцээтэй ажил хэрэг саатаж мэднэ. Гэрээ хэлэлцээр удааширснаас болж ажлын төлөвлөгөөг биелүүлэхэд хүндрэл учирч магадгүй. Сайн танихгүй хүмүүстэй хамтран ажиллахгүй байхыг зөвлөж байна. Зарим ажил хэрэгт хуучирч хоцрогдсон гэмээр арга барил үр дүнгээ өгнө.