Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман 2025 оны долдугаар сарын 17-19-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох, иргэд болон бизнес эрхлэгч нарын харилцааг хөнгөвчилж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хоёр улсын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Др.Игор Показ нар үзэглэлээ.