Ерөнхий сайд Г.Занданшатар цахим хуудастаа дараах мэдэгдийг гаргалаа.
Г.Занданшатар: УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүнээс улбаалж, олон нийтийн сүлжээнд “Ноён уулыг ухахаар болжээ” гэсэн утга, агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсаж байна. Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно. Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй.