Dark Light
Нийгэм | 2025-07-18

45 ДУГААР СУРГУУЛИЙН УРД ТАЛБАЙД ЗУНЫ ТҮР ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн урд талбайд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зуны түр үйлчилгээ тун удахгүй нээгдэнэ.

Одоогоор түр үйлчилгээний бэлтгэл, бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Голден билэгт ХХК нь дүүргийн Засаг даргад "Өглөөний цай" төсөл хэрэгжүүлэх хүсэлтийг ирүүлжээ. Уг хүсэлтэд Өглөөний цай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнд шаардагдах төсөв, санхүү, шаардлагатай бүтээн байгуулалтыг компани өөрийн хөрөнгөөр барих зэрэг агуулгыг тусгасан. Мөн ССАЖЗЯ-наас жуулчдад зориулсан гудамжтай болох тухай албан бичгээр ирүүлсэн чиглэл, нийслэлийн Засаг даргын санаачилсан Сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2025 оны 7 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1 хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон. Тус гудамжинд архи, согтууруулах ундаа, тамхи зэргээр үйлчлэхгүй бөгөөд их хотын иргэн та эрүүл эко өглөөний цайгаа эндээс уугаарай.

Эх сурвалж | СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14