Dark Light
Нийгэм | 2025-07-18

УСНЫ ОСЛЫН 16 ТОХИОЛДЛООР 17 ХҮН АМИА АЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Баяр, наадам амралтын өдрүүдийн гол, ус, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-аас мэдээлэв.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн: Баярын амралтын өдрүүдээр онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нийслэл, аймгийн шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангах чиглэлээр ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулж ажилласан. Усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд ихээр амарч зугаалдаг 14 аймгийн 24 гол, нуурт давхардсан тоогоор онцгой байдлын байгууллагын 1720 алба хаагч, цагдаагийн байгууллагын 664 алба хаагч, бусад байгууллагын нийт 2912 хүн, 656 техник хэрэгсэлтэйгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 
Баярын амралтын өдрүүдэд төв орон нутгийн онцгой байгууллага эрэн хайх, аврах ажиллагааны 21, объектын гал түймрийн 45, ой хээрийн гал түймрийн 11, усны ослын 16, гол болон шаварт суусан 9, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлийн 3, мал амьтны гоц халдварт өвчний 1 нийт 105 удаагийн дуудлага мэдээллээр аюулгүй байдлыг ханган ажилласан. Үүнээс усны ослоор 17 хүн, объектын гал түймэрт 1, үерт 2 нийт 20 хүн амь насаа алдсанаас 6 нь хүүхэд байсан харамсалтай мэдээлэл бүртгэгдлээ. 
Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн нэг дүүрэг, найман аймгийн 10 суманд усны ослын 16 тохиолдлоор 17 хүн амь насаа алдсан. Үүнээс том хүн 13, 4 хүүхэд амиа алдлаа. Таван хүний амь насыг аварсан. 
Он гарсаар 12 аймгийн 22 сум, нийслэлийн гурван дүүрэгт усны ослын 40 тохиолдолд 47 хүн амиа алдсан. Үүнээс хүүхэд 13 байсан гэх мэдээлэл байна.  
Усны осолд нөлөөлж буй гол зүйлүүд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орох, 
бага насны хүүхдийг хараа хяналтгүй ганцааранг нь орхих, 
гол нуурын эрэг дагуу тоглуулсан, үлдээснээс болж хүүхдүүд усанд эндэж байна. 
зориулалтын бус хийлдэг гудас, завь, хөвөгч хэрэгслийг ашиглан гол нуурт орох зэргээс шалтгаалан амь насаа алдсан тохиолдлууд бүртгэгдлээ.
Мөн Баянхонгор аймагт гэнэтийн уруйн үер бууж бага насны хоёр хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол боллоо.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14