Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагч, байгаль хамгаалагчид хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
Хамгаалалтын захиргааны албан хаагчид 2025 оны 07-р сарын 12 өдөр Богдхан уулын Чулуутын аманд гал гарч байсныг ОБЕГ-т дуудлага өгч Баянзүрх дүүргийн гал унтраах 63-р анги унтраажээ. Мөн 2025 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Богдхан уулын Төрхурахын аманд тарвага агнасан зөрчлийг илрүүлэн, саатуулж БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг Банзүрх дүүргийн 11-р хорооны 2 иргэн үйлдэж, 1 тарвага агнасан байсныг бууны хамт хураан авч мэргэжлийн байгууллагад шилжүүлжээ.
Мөн өдөр Зайсан амны баруун оргилд модны үндэс уугьж байсныг иргэдийн тусламжтайгаар унтрааж гал түймрээс сэргийллээ.
Иргэд та бүхнийг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг чандлан мөрдөж, хууль бусаар зөвшөөрөлгүй ан агнахгүй байхыг Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Эх сурвалж
| Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
|