Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, сүүлийн жилүүдэд М-Си-Эс Группээр цоллуулж ирсэн Монгол Улсын Арслан Э.Батмагнайд баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, бай шагналын нэг тэрбум төгрөгийг гардуулан, цаашид спортын улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

