Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдрийн 15:30 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг “Чөлөөт бүсийн авто замд зам тээврийн осол гарсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтаар "Istana" маркийн тээврийн хэрэгслийн жолооч О нь "Toyota Sai" маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 40 настай 1 иргэн нас барсан, 3 иргэн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Амь хохирогч нь Замын-Үүд дахь сум дундын цагдаагийн хэлтэст ажилладаг цагдаагийн алба хаагч байсан тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв. Хэргийн шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжилж байна.