Dark Light
Нийгэм | 2025-07-18

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 07 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 27-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
18-19-нд шилжих шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Хур тунадас: 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 18, 22-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус дулаан, өдөртөө +22...+27 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 22-нд бороо орно, дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 18, 19, 22-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Бусад хугацаанд халж шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00