Dark Light
Нийгэм | 2025-07-18

ГУРВАН АЖ АХУЙН НЭГЖ САНАЛ ИРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хэлэлцээнд “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэх гурван оролцогч саналаа ирүүллээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх”, “Ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх”, “Удирдлагыг хэрэгжүүлэх” хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах, хэлэлцээ хийж сонгон шалгаруулалтгүй түншлэлийн гэрээ байгуулах журмын дагуу хувийн хэвшлүүдэд урилга, баримт бичгийг хүргүүлсэн. Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн дагуу зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 18-ны 12:00 цаг хүртэл баримт бичгийг хүлээн авч, хэлэлцээнд оролцох саналыг дээрх гурван компани албан ёсоор ирүүлээд байна. Цаашид оролцогчидтой хэлэлцээ хийх ажиллагааг хууль, журмын дагуу олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14