Dark Light
Нийгэм | 2025-07-18

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 104, Дотоодын цэргийн 103 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр /2025.07.18/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа. 
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд болон зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцов. 
Ийнхүү тэмдэглэлт өдрөөр “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-2, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-1, “Цэргийн гавьяаны одон”-5, “Цэргийн хүндэт медаль”-17, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг-1, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 2, нийт 28 алба хаагч шагнагдаж энгэрээ мялаалаа. 
Мөн “Цагдаагийн хурандаа”-4, “Цагдаагийн дэд хурандаа”-4, “Цагдаагийн хошууч”-3, “Цагдаагийн ахмад”-2, “Цагдаагийн ахлах дэслэгч”-2, “Цагдаагийн дэслэгч”-9, “Цагдаагийн сургагч ахлагч”-2, “Дэслэгч”-2, нийт 28 алба хаагчид хугацааны болон зэрэг дэв дээгүүр цол олгосон юм. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14