БИЛГИЙН ТООЛЛЫН 24 2025.07.19 / БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 05:13-20:44
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Уул
Аргын тооллын долдугаар сарын 19, Санчир гараг. Билгийн тооллын 24, Гоё хүүхэн одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 05:13 цагт мандан, 20:44 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.