2025 оны долдугаар сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл санаа хэт хөөрүү байх тул бусадтай зөрчилдөж магад. Энэ үед аль аль тал нь өөрийн байр суурин дээрээ зогсох магадлал өндөр. Мөн таны хурц зан ааш харилцаанд нэмэлт хүндрэл учруулж болзошгүй тул энэ тал дээр сайн анхаар. Өөрийн хүсээгүй амлалтыг бүү өг. Өнөөдөр таны дотоод мэдрэмж өндөр байх болно.
Үхэр: Амьдрал болон хичээл сургуулиас олж авсан мэдлэг аль аль нь таны амжилтын үндэс болохыг ойлгож мэднэ. Зарим үед тулгарах саад бэрхшээлийг амьдралын хичээл хэмээн хүлээн ав. Өнөөдөр од эрхсийн тохиол аливаа үйл явдлыг таны ирээдүйд зориулна. Хуучин амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Амьдралын сорилтоос битгий бултаарай.
Ихэр: Таны биеэ хянах чадвар сайн байх тул алдаа гаргасан ч нөхцөл байдал төдий л хүндрэхгүй. Хувийн ур чадвар байдлыг нааштай болгоход ихээхэн тустай байна. Гэхдээ гаднын нөлөөнөөс болж эрч хүч суларч, сонирхол буурах магадлалтай. Тулгамдсан асуудалд төвлөрч яаралтай арга хэмжээ ав.
Мэлхий: Өнөөдөр та хутганы ирэн дээр явж буй мэт байдалтай байна. Бизнесийн хөрөнгө оруулалтын хувьд азтай өдөр. Та үл ойлголцлын гинжин хэлхээ үүсгэж болох яаруу түргэн шийдвэр гаргаж магадгүй байна. Энэ нь ажил хэрэг хувийн амьдрал аль алинд нь хамаарна. Болгоомжтой байж, анхны сэтгэгдэлдээ бүү итгэ.
Арслан: Од эрхэс бусадтай эрх мэдлийн төлөө тэмцэлдэх хэрэггүй гэж зөвлөж байна. Таны зорилго илүү том байх ёстой. Таны санаснаар бүтэх ажил хэрэг маруухан байх ч санаа зовох хэрэггүй. Хэдийгээр үргэлж таны зөв байхгүй ч амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Ингэж чадвал дараагийн удаа аз таныг ивээх л болно.
Охин: Төрөл бүрийн арга зам нээх нь танд сонирхолтой байх болно. Таны үзэл бодол, байр суурь хир зэрэг бат бэхийг шалгах өдөр болно. Өнөөдөр өндөр үнэтэй эд зүйлс худалдан авах, эрсдэлтэй зарлага гаргахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Бусдаас хараат байх хүсэл, бие даасан байдал руу тань чиглэсэн дайралт ирж болзошгүй байна.
Жинлүүр: Өөрийн сайн талаа битгий нуу. Танаас аз хийморь нүүрээ бууруулахад бэлэн байна. Мэргэжил нэгт хүмүүс ба танихгүй хүмүүстэй таагүй харилцаа үүсгэнэ. Хэрүүл зөрчил гарч болзошгүй. Эрүүл мэндээ сайн анхаар. Эмнэлгийн шинжилгээ хийлгэж, эмчилгээний шинэ арга хайхад таатай.
Хилэнц: Бусдыг ойлгох чадвар өндөр байх тул эргэн тойрныхонтой харьцах харьцааг сэргэнэ. Амралтаасаа өмнө үүрэг даалгавраа хугацаанд нь биелүүлэхгүй бол таны нэр хүндэд сэв суулгах таагүй үйл явдал тохиолдож болзошгүй. Чухал ажлыг гүйцэтгэхэд эрч хүч, идэвх чармайлтаа бүү хайрла. Харин зөв дэглэм барь. Тайван бат бөх нойрсох нь хамгийн сайн амралт байх болно.
Нум: Энэ өдөр тулгарах асуудал танд ойлгомжгүй байх бололтой. Шинэ ажил эхлэх бол эрсдэлтэй арга хэмжээнд оролцох шийдвэрээ сайтар тооцоол. Хэрвээ та шинэ нөхцөл байдалд зохицож чадахгүй бол цагийн үеийн хэмнэл, өөрчлөлт шинэчлэлттэй зохицож чадахгүй байна гэсэн үг. Шийдвэр гаргаж, чухал асуудалд хариу өгөхдөө хурдтай байхаас гадна зорилгодоо хүрэх арга барилд тань зохицож буй эсэхийг хянах хэрэгтэй болно.
Матар: Бүгдийг ухаалгаар зохицуул. Өнөөдөр ухаалаг байж аливаад цэгцтэй ханд. Эрсдэлтэй алхам, хуурамч саналаас зайлсхий. Уйтгартай нөхцөл байдалд орох гэсний хэрэггүй. Уучилсан сэтгэлээ илэрхийлэх, бэлэг авч өгөх, хүсэлт биелүүлэх зэрэгт өлзийтэй. Мөн гэр орноо тохижуулах, барилгын ажил хийхэд таатай. Багахан зардлаар орон байраа гоёмсог тохижуулах арга олно.
Хумх: Сэтгэл зовоосон асуудал гарч болзошгүй. Сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Гутарч гуньсан байдал бие организмд тань сөргөөр нөлөөлнө. Цэвэр агаарт зугаалж, байгалийн сайханд амрахыг хичээ. Ойр дотнын хүмүүс тань таныг хайрлан халамжлах тул гэр оронд тав тухтай орчин бүрдэнэ.
Загас: Амжилт олох боломж харагдах тул энэ өдөр итгэл дүүрэн ажиллана. Шинэ холбоо тогтоож хүмүүстэй уулз. Хэт захирангуй ихэрхүү ааш авир гаргавал хамт олны тэнцвэрийг алдагдуулж, бүх зүйл буруугаар эргэнэ. Та харилцааны асуудалд өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй бололтой. Энэ үед ажил хэргийн болон арилжаа наймааны зорилгоор холын замд гарч магадгүй.