Улсын Харцага Мөнхжаргалын Бэлгүтэй, Улсын Мэргэн Чагнаадоржийн Гандаваа нарыг Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд болон Дорнод нутгийн ард иргэд угтаж авч, хүндэтгэл үзүүллээ.
Аймгийн Засаг дарга Ш.Ёл: Дорнод аймагт 6 жилийн дараа Улсын цолтон төрж, Дорнод нутгийнхан, Зүүн бүс нутгийнхан энэ жил өнгөтэй наадаж байна. Өнөөдөр хур бороо орж, газар дэлхий уяссан сайхан өдөр Улсын харцага, мэргэнээ угтан авч байгаад бид баяртай байна.
Удахгүй тохиох “Зүүн бүсийн хурд, аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам”-аар Улсын цолтнуудаа бөх, сурынх нь торгон дэвжээн дээр ард иргэдийнхээ өмнө УИХ-ын гишүүд, Нутгийн зөвлөл, аймаг, орон нутгийнхан нь олны жишгээр мялаахаа илэрхийлэв.