Dark Light
Нийгэм | 2025-07-19

19 АЙМАГТ ЗАВЬТ БОЛОН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагчидтай уулзаж, гол усны нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. Усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэд ихээр амарч зугаалдаг 19 аймгийн 24 гол, 7 нуурын дагуу завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр Онцгой байдал, Цагдаагийн байгууллага, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, сайн дурын бүлгийн 2000 гаруй алба хаагч зургадугаар сарын 19-нөөс эхлэн иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна. Он гарсаар долдугаар сарын 18-ны байдлаар 12 аймгийн 22 сум, нийслэлийн 3 дүүрэгт усны ослоор 46 хүн амь насаа алдсаны 13 нь бага насны хүүхэд байгаа юм.
Тухайлбал, баяр наадмын өдрүүдэд л гэхэд нийслэлийн 1 дүүрэг, 8 аймгийн 10 суманд усны ослоор  17 хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгдлээ. Энэ үеэр амарч зугаалж явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байх, сонор сэрэмж, анхаарал болгоомжтой амарч зугаалан, завьт эргүүлээр ажиллаж байгаа алба хаагч нарын тавьсан шаардлагыг биелүүлж, хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан иргэддээ уриалсан юм.   
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14