Dark Light
Нийгэм | 2025-07-19

ҮХЭР: ШИНЭ ГАЗАР ҮЗЭХ АЯЛАЛ ТӨЛӨВЛӨХӨД САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эв найртай харилцааг эрхэмлэ. Өөрийн авьяас чадвараа гайхуулбал бусдын дургүйцлийг хүргэнэ. Амжилт гаргах шуналд бүү авт. Таны гайхамшигтай авьяас бусдад ил харагдахгүй байсан ч хэрэгтэй үедээ хэрэгтэй газраа илрэх л болно. ЭРгэн тойрондоо сайхан амьдрах орчин бүрдүүлэхэд анхаар.
 
Үхэр: Шинэ газар үзэх аялал төлөвлөхөд сайн өдөр. Удаан хүлээсэн аяллаа хойш тавихад хүргэсэн нэмэлт ажил үүргээ яаралтай гүйцэтгэх ёстой болно. Амралт болон ажлаа эртнээс зохицуулж төлөвлөсөн хүмүүс хамгийн аз жаргалтай байна. Гэр бүлийн хүрээлэлд тэмдэглэх ямар нэг баяр ёслол бүгдэд таалагдана. Өөрийн дотоод мэдрэмжийг эергээр илэрхийлэхээс битгий татгалзаарай.
 
Ихэр: Ажил амьдрал дээр аль алинд нь өсөн дэвжихийн тулд зогсолтгүй жигд урагшлах арга барил тохирно. Өөртөө таатай байдлаар ажиллаж амьдар. Бусад хүмүүс юу ч амласан бай эрүүл саруул ухаанаар тунгаан бод. Таны өөртөө итгэх чадвар хэрэгтэй байна. Эрүүл мэндээ анхаарч, дархлаагаа сайн дэмж. Биеийн байдал хэвийн байвал эмчид хандах гэж яарах хэрэггүй.
 
Мэлхий: Өнөөдөр та гэр бүлийнхээ чухал асуудлыг шийдвэрлэж чадна. Гэр бүлд гарсан асуудал тааламжтай байдлаар солигдоно. Бусдад сайшаал магтаалын үг харамлах хэрэггүй. Тайван дулаан уур амьсгалд бүх хүмүүс сэтгэл хангалуун байх болно. Худал мэдээллийг сайтар ялгаж салгаж байж шийдвэр гарга.
 
Арслан: Эрүүл агаар нар салхинд гарах нь эрч хүч нэмэгдүүлнэ. Гэр бүлийнхнээ баярлуулах ямар нэгэн зүйл бодож ол. Энэ нь мөнгө төгрөгөөр хэмжигдэхгүй зүйлүүд байсан ч сайн үр нөлөөтэй. Санхүүгийн байдал тогтвортой болж байгаа тул сонирхолтой ажил санаачлан, оролцох хүсэлтэй байна.
 
Охин: Өөртөө итгэх итгэл их байх боловч хэт эрдэх хэрэггүй. Зарим тохиолдол жирийн бус өдрийг санагдуулах болно. Эргэн тойрны уур амьсгал таны хайр сэтгэлийн харилцааг сайнаар хүлээж авахгүй бололтой. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаанд гэнэтийн өөрчлөлтүүд гарч болзошгүй. Шинэхэн хосуудын хайр сэтгэл ч тааламжгүй байх магадлалтай.
 
Жинлүүр: Гаднын нөлөөнөөс болгоомжил. Оюун санаагаа хамгаал. Шинэ зүйл турших нь тийм ч таатай бус. Ихэнх хүмүүс гэр бүлтэйгээ хамт байвал хайр халамжаар дүүрэн байж, бие биесээ сайн ойлгох болно. Ойр дотнын хүмүүсийн хандлага тантай ойлголцохыг хичээсэн дүр төрхтэй байх болно.
 
Хилэнц: Олон салбарт хилэнцийнхэн амжилт олох магадлалтай байх болно. Эрч хүч дүүрэн мэт санагдах танд ямар ч асуудал бэрхшээл тотгор болж чадахгүй. Гэхдээ эрч хүчээ гамна. Энэ үед түргэн амжилтад хүрэх гэж яарах хэрэггүй. Урьдчилан хүрэх үр дүнгээ тооцож байж хөдлөх нь чухал. Ялангуяа залуу хүмүүс буруу мэдээлэлд автах магадлалтай.
 
Нум: Элдэв өвчин хуучтай хүмүүс эрүүл мэндээ анхаар. Амьдралдаа ямар нэгэн шинэ сонирхолтой зүйл бий болго. Сонирхолтой ажил, ер бусын зүйлс сайхан учралыг танд авчирна. Төлөвлөсөн ажил амархан бүтэж, аливаад том бэрхшээл тулгарахгүй бололтой. Сэтгэлийн тэнхээ хамгийн ихээр нэмэгдэнэ.
 
Матар: Нөхцөл байдал танд таалагдаж байвал ажил амьдралын шийдэх асуудалд гол нөлөө үзүүлэх болно. Сэтгэл санаа өөдрөг байна. Оюун санаандаа анхаарлаа төвлөрүүлж, дотоод сэтгэлээ чагна. Өөрийн хүч чадал, хүчирхэг байдлаасаа таашаал авна. Ходоод гэдэсний өвчин тусах магадлалтай. Зөв хооллож амьдралын эрүүл хэв маягийг баримтал.
 
Хумх: Гадагш гарч гэрээсээ хол явах хүсэл төрнө. Эрүүл амьдралын хэв маягийг баримтал. Цэвэр агаарт аялж, эрүүл хоол хүнс сонго. Шинэ ажилд орох эсвэл хичээлийн шалгалтад бэлтгэх зорилготой хүмүүс сайн амраад авахыг хичээ. Таны амжилт ойрхон байна. Удахгүй азтай учрал ч тохионо.
 
Загас: Илүү хүлээцтэй тэвчээртэй байгаарай. Гадаад байдалдаа анхаарч сайхан дүр төрхийг сайн мэдлэгийг хослуулан харуулах цаг үе. Өнөөдөр орчин тойрондоо өрнөж буй ямар ч үйл ажиллагааг зөв голдиролд нь оруулах гэж байнга оролдох бололтой. Таны гэр бүлийн эелдэг найрсаг харьцаа бусад хүмүүсийн атаархлыг төрүүлэхээр сайхан байна. Гэхдээ өөрийн хүсэл сонирхлыг бусдад хэт тулгахаас зайлсхий.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.18 11:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14