БНХАУ-ын томоохон хямд өртөгт (“low cost”) агаарын тээвэрлэгчдийн нэг болох “China United Airlines” компани 2025 оны долдугаар сарын 18-нд “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Ордос – Улаанбаатар – Ордос чиглэлийн анхны шууд нислэгээ амжилттай үйлдлээ. Энэхүү шинэ чиглэл нь хоёр улсын аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлэх, зорчигчдод илүү хүртээмжтэй, хямд өртөгтэй сонголт бий болгох ач холбогдолтой юм.
Нислэгийн чиглэл: Ордос – Улаанбаатар – Ордос
Нислэгийн давтамж: Даваа, Баасан, Ням гарагт
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь шинэ чиглэл, түншлэлүүдийг дэмжин, зорчигчдод ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэн ажиллаж байна.



