Зайсан толгой цогцолборын бэлийг зөвшөөрөлгүй шөнийн цагаар ухаж байсан техникийг зогсоожээ.
Тухайн асуудлаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас:
"Зөвшөөрөлгүйгээр шөнийн цагаар газар ухаж, төрийн албан хаагчдын тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэхгүй байгаа техникүүдийг үйл ажиллагааг зогсоож техникүүдийг албадан гаргахаар ажиллаж байна.
Мөн Хамгаалалтын захиргаанаас тус газар ашиглагчийн үйл ажиллагаанд хуулийн хүрээнд үзлэг шалгалт явуулж шаардлагатай арга хэмжээг авч хариу мэдэгдэх болно" хэмээн мэдээллээ.
Эх сурвалж
| Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
|