Dark Light
Нийгэм | 2025-07-20

НАЙР ХУРИМ ХИЙХ, БЭР ГУЙХАД САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 26 2025.07.21 / ДАВАА ГАРАГ 
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР 
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ 
Наран ургах, шингэх: 05:15-20:42 
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Хий 
Аргын тооллын долдугаар сарын 21, Сумьяа гараг. Билгийн тооллын 26, Чөлөөт эх одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:15 цагт мандан, 20:42 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00