Dark Light
Нийгэм | 2025-07-20

НУМ: ХҮРСЭН АМЖИЛТДАА БҮҮ ХАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хоосон мөрөөдөл таныг баяжуулахгүй гэдгийг санах хэрэгтэй. Мөн эрсдэлтэй үйл ажиллагаанд мөнгө зарцуулах юм бол тайван амьдарч чадахгүйд хүрнэ. Энэ үед түргэн баяжих гэж горьдсоны хэрэггүй. Зөв шударга хөдөлмөрөөр орлого олох хангалттай боломж байна. Олсон мөнгөө мэдлэг боловсролоо сайжруулах эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэгт зарцуулбал үр дүнтэй.
 
Үхэр: Гэрээ хэлцэл байгуулах, богино хугацаагаар аялалд гарах, уран бүтээл гаргах зэрэгт таатай өдөр. Та хүссэн зорьсондоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх боловч мэдрэмжээ сайн сонс. Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла. Өрсөлдөгч нартаа амжилтаа бүү гайхуул. Ажил хэрэгч хүмүүс ирээдүйд бүтээх том үйлсийнхээ эх суурийг тавина.
 
Ихэр: Оюун санаа болон гадаад төрх байдлаа сайн сайхан байх зорилго тавь. Харин дотнын хүндээ хэцүү байдал бий болгох шаардлага тавих хэрэггүй. Ажил дээр амжилт үзүүлснээр хувийн амьдралд ч ахиц гаргана. Харин хүрсэн амжилтдаа ханаж, бүү зогс. Өөрийн үлгэр дуурайлал авдаг хүмүүсийн жагсаалтыг шинэчил.
 
Мэлхий: Өнөөдөр тодорхой хариуцлага хүлээж, чухал ажил хэргийг удирдах болно. Зарим хүмүүс дарга удирдлагатайгаа муудалцаж магадгүй. Танд бичиг цаасны ажил багагүй төвөг болж, өрсөлдөгч нар ч ажил төрөлд саад учруулахыг оролдоно. Болгоомжтой байж, өөрийн санаа бодлоо зөвхөн итгэлтэй хүмүүст дэлгэхийг од эрхэс зөвлөж байна.
 
Арслан: Төвөгтэй ажилд хайран эрч хүчээ бүү үр. Амралтын байдлаас болж ажил хэргээ хэвийн горимдоо орж чадахгүй байгаа хүмүүст хувийн амьдрал нь илүү чухал байна. Хүмүүстэй харьцахад сайн талаа харуулж чадна. Ямар ч үед ашиг сонирхол ихтэй болон өндөр мэдлэг боловсролтой хүмүүс танд татагдаж байгааг мэдэрнэ.
 
Охин: Буян хийх гэж буй бол сайхан сэтгэлээр ашиг хонжоо харалгүй хандаарай. Өөрийн үзэл бодлыг хамгаалж, байр сууриа бэхжүүл. Төлөвлөснөө хэрэгжүүлэхдээ шинэ санаа нэвтрүүлэхэд тохиромжтой өдөр. Сурч боловсрохдоо мөнгө зарцуул. Бизнесийн үйл ажиллагаанд тооцоо судалгаа байхгүй бол хий хоосон идэвх байгаад ч юунд хүргэхгүй. Зөв санаачилгатай байвал таны хувь тавиланг өөрчилж мэднэ. 
 
Жинлүүр: Сайн төлөвлөөгүй уулзалтыг түр хойшлуул. Өнөөдөр аливаа асуудлыг өөрийн сурсан уламжлалт аргуудаар шийдвэрлэ. Хүн болгонтой харьцах байдлаа цэгцэлж, тодорхой болгохыг хичээ. Зорилгодоо хүрч болох хэрэглүүрийг сонгохдоо дэмий зүйлээр эрсдэлд орж болохгүй. Нууц мэдээллийн талаар хэнд ч ярих хэрэггүй. Ямар ч салбарт боломж гарвал өөрийгөө сайнаар харуулж чадна.
 
Хилэнц: Өмнөх амьдралынхаа туршлагад тулгуурлан гэр бүлийн харилцаагаа бэхжүүлнэ. Үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргасан зарчимдаа тууштай бай. Өнөөдөр ихэнх хүмүүс таны авьяас чадвар, авхаалж самбаагаар бахархацгаана. Эрүүл мэндээ хамгаалах бүх боломжтой зүйлийг хийхийг хичээ. Энэ өдөр хийсэн эмчилгээ үр дүн, ашиг тусаа өгнө.
 
Нум: Хүрсэн амжилтдаа бүү хана. Өөрийн туршлага, мэдлэг дээр суурилан сайн зорилго тавьж, шургуу байдлаар авьяас чадвараа хөгжүүл. Энгийн асуудлаас болж ойр дотнын хүмүүстэйгээ ширүүн харьцах хэрэггүй. Хууч өвчин бие махбодыг тань дотроос нь тамирдуулж, өмнө нь өвдөж байгаагүй өөр эрхтэн өвчлөх магадлалтайг анхаар.
 
Матар: Хамт ажиллагсдын зоригтой алхам таныг гайхшируулна. Хэрвээ хамт олны дотор зөрчил үүсвэл амиа бүү бод. Таны оролцоо нөхцөл байдлыг аварч чадна. Үр дүнд нь таны нэр хүнд өсөх болно. Олон нийтийн дунд түгсэн буруу ойлголтыг засахад өөрийн хүчин чармайлтаа гаргаарай.
 
Хумх: Бичиг цаасны ажлаа цэгцлэх цаг үе. Хаана, юу хийхээ урьдчилан бодож төлөвлөж, эмх цэгц тогтооход цаг заваа зориул. Аливаад бүү яар. Од эрхэс нягт нямбай байдлыг дэмжинэ. Шинэ орчин, шинэ сэтгэгдэл ихээр илрэх тул танд өөрчлөлт хийх үйл ажиллагаа шаардагдаж байна.
 
Загас: Бага зэрэг хүлээх хэрэгтэй боловч ирээдүйн аз жаргалынхаа төлөө найдвартай зүйлийг хий. Өөрийн эрч хүчээ бүрэн ашиглаж, нандин мөрөөдлөө бодит болгон хэрэгжүүлж чадсан хүмүүс л аз жаргалтай байдаг гэдгийг дотроо сана. Өнөөдөр эргэн тойрныхоо хүмүүст баяр баясгалан бэлэглэ. Өөрөө ч аз жаргалтай байхын тулд гомдол цөхрөлөөс ангид бай. Гомдож гутарсан хүн бусдад хэзээ ч аз жаргал өгч чадахгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00