Dark Light
Нийгэм | 2025-07-21

ИХЭНХ НУТГААР 0.0-65.0 ММ БОРОО ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн 7 хоногт ихэнх нутгаар 0.0-65.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Тухайлбал, долдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-37.0 мм, 15-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-31.0 мм, 16-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-21.0 мм, 17-нд нутгийн зарим газраар 0.0-18.0 мм, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-39.0 мм, 19-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-34.0 мм, 20, 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0.0-12.0 мм бороо орсноос 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Завханы Тэс, Дорнодын Хэрлэнд 65.0 мм, Чойбалсанд 62.0 мм, Сүхбаатарын Наран, Сүхбаатар, Дорнодын Матадад 53.4-58.0 мм, бусад нутгаар 0.0-47.0 мм бороо орсон байна.
(2025 оны 07-р сарын 14-ний 08 цагаас 2025 оны 07-р сарын 21-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм)

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00