Dark Light
Нийгэм | 2025-07-21

ОРХОН, БАЙДРАГ ГОЛ ҮЕРИЙН ТҮВШИНГ 15-20 СМ ДАВЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Өлзийт, Орхонтуул сумдын орчимд, Онги гол Сайхан-Овоо, Булган гол Байтаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см тус тус нэмэгдсэн байна.

Мөн Орхон гол Өлзийт /Архангай/, Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 15-20 см даван үерлэж байна.

22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00