Dark Light
Нийгэм | 2025-07-21

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ РУУ СҮХ БАРЬЖ ДАЙРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 07 дугаар сарын 19-ний өглөөний 08:58 цагт Дархан цаазат Богдхан уулын Төрхурхын аманд тарваганы дошин дээр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхорт амьдардаг, Тоёота приус маркийн машинтай 2 этгээд ТОЗ-8 маркийн буутай явж байхад тус амны байгаль хамгаалагч саатуулж, дархан цаазат газар буутай нэвтрэх, мөн зөвшөөрөлгүй амьтан агнахыг хориглосон хуулийн заалтууд сануулж, автомашинаа шалгуулахыг шаардсан боловч машинаа шалгуулалгүй хууль сахиулагчийг үл тоон, элдвээр доромжилж, дарамталж, айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3-р хэлтэст мэдэгдэж, хэрэг үүсгэн шалгуулж байна.
Мөн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан цаазат Богдхан уулын Баруундэлгэрийн аманд байгаль хамгаалагч албан үүргээ гүйцэтгэх явцад дархан цаазат газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн иргэнд тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хэл амаар доромжилж, улмаар сүх барьж ална гэж дайрсан хэрэг гарлаа.
 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.1-р зүйл Хууль сахиулагчийг эсэргүүцэх
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж;
2.2.хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." хэмээн заасан байдаг. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00